Цогтцэций сумын анхны Засаг дарга Г.Балдандориг агсаны дурсгалын самбар бүтээлээ
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас "Монгол Улсын анхны үндсэн хууль батлагдсаны 93 жилийн ой"-г тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө боловсруулсан бөгөөд энэ төлөвлөгөөнд багтсан сумын анхны Засаг дарга Г.Балдандориг агсаны мэндэлсний 135 жилийн ойг тохиолдуулан түүний үр хүүхэд, ач зээ нарынх нь санаачилсны дагуу сумын Засаг даргын Тамгын газрын байранд дурсгалын самбар байрлуулан хүндэтгэсэн байна.