Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Монгол Улсын Их хурлын дарга Миеэгомбын Энхболдын нэрэмжит шатрын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 11 сарын 19-ны өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд уул уурхайн компаниудын төлөөлөл, сумын ард иргэдийн төлөөлөл оролцсон эрэгтэй 15 тамирчин, эмэгтэй 4 тамирчин оролцлоо. Тэмцээний эрэгтэй нэгдүгээр байранд: Энержи ресурс ХХК-ийн тамирчин н.Нямхүү, хоёрдугаар байранд: Энержи ресурс ХХК-ийн тамирчин Э.Эрболд, гуравдугаар байранд: Эрдэнэс Таван толгой ХК-ийн тамирчин н.Наран орсон бол эмэгтэй нэгдүгээр байранд: Монгол Улсын баатар Т.Борын нэрэмжит сургуулийн тамирчин х.Цогзолмаа орсон байна. Тэмцээнд амжилттай оролцсон тамирчиддаа цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсье.