"Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах" сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах бүс нутгийн байгаль орчны үнэлгээ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний төслийн хэлэлцүүлэг явагдлаа. Хэлэлцүүлэгт Аймгийн БОАЖГазрын мэргэжилтнүүд, сумын Төрийн болон төрийн бус байгууллага,Уул уурхайн компаниудын удирдлага,төлөөлөл, малчидын төлөөлөл, Цогт-Овоо сумын удирдлагууд иргэд, малчид оролцлоо.