2017 оны 05 сарын 29-ны өдөр сумын ЗДТГазар, Сум дундын эмнэлэг, ӨЭМТөв хамтран Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сангууд,аж ахуйн нэгжүүдийн манлайлал, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД-БИДНИЙ ОРОЛЦОО" сэдэвт сургалт зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөний үр дүнд ахмад эмч, эрүүл мэндийн чиглэлээр суманд үйл ажиллагаа явуулж буй хувийн эмнэлэг, эмийн сангуудын төлөөлөл, залуу эмч нараас бүрдсэн ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨХ БАГ БАЙГУУЛЛАА. Мөн зөвөлгөөнийг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг хамтран зохион байгууллаа.