Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 2017 оны 05 сарын 18-ны өдөр сумын төсөвт байгууллагууд болох 6, 7, 27 дугаар цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг танилцах уулзалтаар байгууллагуудын удирдлагууд өөрийн байгууллагад тулгамдаж буй асуудлаа танилцуулсан бодитой уулзалт боллоо гэж Тэргүүлэгчид дүгнэлээ. Цаашид сумын төсөвт байгууллагуудын тайлан мэдээг сонсох бөгөөд хуваарийн дагуу хяналт, шалгалтын ажлууд хийгдэнэ.