Өмнөговь аймгийн "Саран ээж" ТББ, Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хамтран сумын төрийн албан хаагчид, иргэдийн дунд "Цахим засаглалаар дамжуулан хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь" төслийн сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь иргэд хууль тогтоох үйл ажиллагаанд өөрийн санал бодлоо шууд тусгах ач холбогдолтой бөгөөд дадлага, бүртгэлийн үйл ажиллагаа давхар явагдаж байгаагаараа онцлог болж байна.