Цогтцэций суманд 2017 оны 05 сарын 03-04-нд "Говийн чоно-2017" Гамшгаас хамгаалах ОУ-ын дадлага сургууль амжилттай зохион байгуулагдлаа. Уул уурхайн аврах үйл ажиллагааны үзүүлэх тоглолтыг 2017 оны 05 сарын 03-ны өдөр цаг агаарын онцгой хүнд нөхцөл байдалд зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн арга хэмжээнд нийт игэдийн 71,9 % оролцлоо. Мөн үйл ажиллагааг зохион байгуулахад Сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, Гал унтраах 44-р анги, Цагдаагийн хэлтэс бусад аж ахуйн нэгж, байгууллагууд иргэд хөдөлмөрчид идэвхтэй оролцлоо.