Эрдэнэс Таван толгой ХХК сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран "Нийгмийн хариуцлага нээлттэй өдөрлөг - 2017" сэдэвт өдөрлөгийг Цогтцэций сумын соёлын төвд зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд Аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Сүх-Эрдэнэ, мөн аймгийн Хөдөлмөр нийгмийн халамжийн газрын дарга Мөнх-Эрдэнэ холбогдох мэргэжилтнүүдийн хамт хүрэлцэн ирж оролцлоо.