Сумын Засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй "Өглөөний цай" хөтөлбөрийн хүрээнд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын удирдлага, хүний нөөц, орон нутаг хариуцсан ажилтнуудыг хамруулан сум орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар харилцан чөлөөт ярилцлага өрнүүллээ.