2020-11-27
1064
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг Улсын хэмжээнд 2020оны 11 дүгээр сарын 25ны өдрөөс эхлэн “ЯГ ОДОО ЯРИЛЦЪЯ, МЭДЭЭЛЬЕ, ОРОЛЦЪЁ” уриатай зохион байгуулж эхэллээ.
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир нар хамтран 21 аймаг, нийслэл , 9 дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар , аймаг дүүрэг дэх Цагдаагийн газар, хэлтсийн дарга нартай цахимаар хуралдлаа.
Энэхүү хуралд Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга М.Энхтөр, Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Т.Ганзориг болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх ” 16 хоногийн аянаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийлэл , ялгаварлан гадуурахын эсрэг бүх нийтээр дуу хоолойгоо нэгтгэн тэмцэх,түүнээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийхээр төлөвлөж охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хүний эрхийн ноцтой зөрчил мөн гэдгийг олон нийтэд ойлгуулах, тэдний дэмжлэгт тулгуурласан эерэг өөрчлөлт хөдөлгөөнийг бий болгоход чиглэдэг байна.