2023-05-27
194
Сум орон нутгийн тавьсан хүсэлтийг дэмжиж УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нарын санаачилсан БОАЖЯамны захиалга 199.700.000 төгрөгний Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "ХОГ ШАТААХ ДУНД ОВРЫН ЭКО ЗУУХ"-ыг бэлтгэн нийлүүлж, суурилуулах ажил 2023 оны 5 дугаар сарын 20-ноос 24-ны өдрийн хооронд хийгдэж гүйцэтгэгч Цэцүүх трейд ХХК-ийн баг хамт олон өнөөдөр сум орон нутгийн удирдлага болон холбогдох мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгч ажил хүлээлцлээ.
Энэхүү зуух нь цахилгаан бага зарцуулалттай, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, хог хаягдлыг 99% шатааж, утааг усан хөргөлт, хэт ягаан туяагаар давхар ариутган шүүж, уураар гадагшлуулдаг, байгаль орчинд эко хэрэглээг нэвтрүүлдэг гэдгээрээ давуу талтай тул тус хог шатаах зуухыг үйл ажиллагаанд оруулснаар манай сум хог хаягдлаа ангилан ялгаж, шатааж, дахин боловсруулах үйлдвэрүүдэд өгөх боломж нээгдэж, эко хэрэглээг нэвтрүүлсэн анхны сум боллоо.
Хог шатаах дунд оврын эко зуухыг бэлтгэн нийлүүлж, суурилуулсан Цэцүүх трейд ХХК-ны хамт олон болон бэлтгэл ажлыг хангахад хамтран ажилласан Сумын байгаль хамгаалагч И.Тогтохсүрэн, БОАХМэргэжилтэн Г.Билгүүн, Агьт багийн Засаг дарга Б.Адъяа, Онц багийн Засаг дарга С.Төвдорж, ЕБС-ын нярав С.Дашдорж, Жижүүр Э.Пүрэвдэмбэрэл, Б.Эрдэнэбулган, СТөвийн хөгжмийн багш Б.Намбардагжин, РСТ ХХК Уурын зуухны дарга Ц.Мижиддорж, АУЭХСистем ХК сумын эрчим хүчний байцаагч Д.Мягмаржав, Иргэн Н.Баасанбат нартаа гүнээ талархсанаа илэрхийлэн цаашдынх нь ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.