Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Фото мэдээ


нийт 69

ИТХ-ын Төлөөлөгчдийн сургалт

2025-02-03 3
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд хурлын ажлын албанаас сургалт зохион байгуулав.

СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2025-01-21 9
2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тус тус сургалт зохион байгуулав.

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд

2025-01-13 18
Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, хууль ёсоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг бий болгох, тайлбарлан таниулах , үндэсний болон түүхийн ухамсар, бахархлыг төлөвшүүлэх хүрээнд иргэдийн дунд мэдээлэл сурталчилгаа зохион байгуулж, Үндсэн хуулийн үзэл санаа, ач холбогдол сэдэвт Эссэ бичлэгийн уралдаан, хөгжөөнт- Асуулт хариултын тэмцээн тус тус зохион байгуулав.

БҮГД НАЙРАМДАХ УЛСЫГ ТУНХАГЛАЖ, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД

2024-12-27 38
1. Бүгд Найрамдах улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тусгай хөтөлбөр гарган өргөн хүрээнд зохион байгуулав. Үүнд: Улсын Их Хурлын 2023.07.06-ны 64 дүгээр тогтоол, УИХ-н 2024.10.30-ны 02/4829, аймгийн ИТХ-ын 11.07-ны 578 дугаар албан зэргийг танилцуулан, тогтоолын хэрэгжилтийг хангуулан ажиллах талаар төрийн байгууллагуудын удирдлага, төрийн албан хаагч нарт мэдээлэл өгөв. Дээрхи арга хэмжээний хүрээнд олон талт үйл ажиллагаа зохиогдов. Үүнд: - Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, хууль ёсоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг бий болгох, тайлбарлан таниулах , үндэсний болон түүхийн ухамсар, бахархлыг төлөвшүүлэх зорилгоор Ерөнхий Боловсролын Сургуулийн 6- 9- дүгээр ангийн сурагчдад хичээл заах, Үндсэн хуулиа хэн сайн мэдэх вэ? сэдэвт ЕБС-ийн 7-9 дүгээр ангийн сурагчдын дунд Олимпиад зохион байуулж, амжилттай оролцож 1-3 -р байр эзэлсэн сурагчдыг шалгаруулж, урамшуулах, ахлах , дунд ангийн сурагчдын ” ГАР БӨМБӨГ ”-ийн тэмцээн, иргэдэд Үндсэн хуулийн талаар мэдээлэл түгээх, сурталчлах , Цэнгүүн зохиох зэрэг үйл ажиллагаа явагдав.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ШАТАР СОНИРХОГЧДЫН ДУНД “СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОГДОВ.

2024-12-23 34
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолудуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын дунд “Сумын аварга шалгаруулах” тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Иргэний танхимд зохион байгуулав. Шатрын тэмцээнд нийт 19 шатар сонирхогч оролцов. Үүнээс эрэгтэй 16, эмэгтэй 3 оролцогч оролцов. Шатрын тэмцээний эрэгтэй төрөлд: 1- р байр Ш.Мөнхбат 2- р байр П.Өсөхбаяр 3- р байр Н.Мягмаржав 4- р байр А.Борхүү, Эмэгтэй төрөлд: 1- р байр Н.Туяа 2- р байр М.Буянтогтох 3.-р байр Б.Уранчимэг нар шалгарав.

Сумын ИТХ-н 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан хуралдав.

2024-10-28 68
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэв. Үүнд: Сумын ИТХ-ын шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулав. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Т.Алтаншагай сонгогдож, Сумын Засаг даргад Г.Лхагважавыг нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжлахаар болов.

ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2024-09-13 54
.Аймгийн ИТХ-ын 2024.07.24-ны өдрийн 20/09 дүгээр тогтоолын дагуу сумын ЗДТГ, ЕБС-н дансанд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааг амжилттай зохион байгуулж, дүн мэдээг аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлэв.

9-р сарын 10 буюу "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр"-өөр зохион байгуулсан арга хэмжээ

2024-09-10 49
9-р сарын 10 буюу "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр-өөр Хэлмэгдэгсдийн ар гэрийхэнд хүндэтгэл үзүүлж, Хэлмэгдүүлэлтийн хор уршиг сэдвээр иргэдэд мэдээ мэдээлэл түгээж, ЕБС-н ахлах ангийн сурагчдад хичээл заах, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх, түүний үйл хэргийг сурталчлан таниулах, хөшөө суваргыг танилцуулах аялалд ЕБС-н сурагчид оролцох зэрэг арга хэмжээ зохиогдов.

УИХ-ын сонгууль амжилттай зохион байгуулагдав.

2024-05-28 51
Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2024 оны 06-р сарын 28-ы өдөр амжилттай зохион байгуулагдав.

Сумын ИТХ-ын ээлжит 17 дугаар хурал хуралдав.

2024-05-17 95
Сумын ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар Сонгуулийн хэсэг, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг тогтоох, Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн 17/01, 17/02 дугаар тогтоол батлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5005
3599 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%