Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ИРГЭНИЙ ӨМНӨХ МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ҮНЭЛГЭЭ” ХИЙЖ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-05-05

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Сургалт, үнэлгээ, судалгааны институт, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн “Ур чадварыг хөгжүүлэх” төсөл болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран барилгын салбарын мэргэжлээр ажиллаж байгаа, мэргэжилгүй, ур чадвар эзэмшсэн иргэдийг “Иргэний өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх үнэлгээ” хийж, гэрчилгээжүүлэх сургалт амжилттай зохион явагджээ.
 
Энэхүү ажлын хүрээнд цахилгаанчин, гагнуурчин, барилгын өрөг угсрагч, засал чимэглэл зэрэг мэргэжилд 42 иргэн хамрагдаж, онолын болон ур чадварын шалгалт өгчээ.
 
Шалгалтыг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн үнэлгээний төвийн дарга, мэргэжилтнүүд болон барилгын мэргэжлийн зөвлөлийн хамтарсан баг, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн багш нар авчээ.
 
Шалгалтад тэнцсэн иргэнд олон улсын шаардлага хангасан QR кодтой чадамжийн гэрчилгээг аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, МСҮТ-ийн захирал Х.Нуркен, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны Институтийн багш нар гардуулан өгч баяр хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1211
471 / 39%
391 / 32%
166 / 14%
183 / 15%