Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ХАРЬЯА АЙМГИЙН АСРАМЖИЙН ГАЗРЫН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

2023-05-04

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн газрын дутуу баригдсан барилгыг Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн санхүүжилтээр дуусгаж ашиглалтад орууллаа.
 
Тус Асрамжийн газрын шинэ байрны нээлтийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2023.05.04/ боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, аймгийн Засаг дарга асан А.Гылымхан, Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атеш, түүний гэргий хатагтай Айла Атеш болон Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Төв Ази, Кавказын орнуудыг хариуцсан газрын дарга доктор ноён Али Өзгүн Өзтурк, ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр нар оролцож, тууз хайчиллаа.
 
Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) тус барилгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, иж бүрэн тохижуулжээ. Асрамжийн газрын өрөө бүхэн босоо душ, суултуур, угаалтууртай, зөөлөн матрастай ор, шүүгээтэйгээс гадна гүйлтийн зам, теннисийн ширээ, фитнес дугуй гэх мэт спортын хэрэгсэл байршуулсан байна.
 
Мөн тохилог гал тогоо, амарч, ярилцаж суух амралтын өрөө тасалгаа зэрэг асруулагчдад хэрэгцээтэй, тохь тухтай бүхий л нөхцөлийг бүрдүүлжээ. Тус барилга нь нэгдсэн халаалтад холбогдсон, барилгын үүд хэсэгт ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан замыг стандартын дагуу хийгдсэн байна.
 
Асрамжийн газрын дутуу баригдсан барилгыг ажлыг “Эм Си Жи Би” ХХК гүйцэтгэжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1211
471 / 39%
391 / 32%
166 / 14%
183 / 15%