Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД МАНАЙ АЙМАГТ АЙЛЧИЛЖ БАЙНА.

2023-05-04

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атеш манай аймагт айлчилж байна.
 
Аймгийн удирдлагууд өнөөдөр Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атеш болон Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Төв Ази, Кавказын орнуудыг хариуцсан газрын дарга доктор ноён Али Өзгүн Өзтурк, ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын эхэнд аймгийн удирдлагууд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атеш манай аймагт айлчилж буйд таатай байгаагаа илэрхийлж, өнгөрсөн хугацаанд тус аймагт ТИКА-аас эрүүл мэнд, боловсролын салбарт үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээс гадна, эрүүл ахуй, хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр ирсэнд талархлаа.
 
Мөн аймгийн удирдлагууд ТИКА-тай цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтээ илэрхийлж, орон нутгийн хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэв.
 
Энэ үеэр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Төв Ази, Кавказын орнуудыг хариуцсан газрын дарга доктор ноён Али Өзгүн Өзтурк ТИКА-гийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Толбо сумын эрүүл мэндийн төвийн эхийн амрах байрыг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангахаар болсныг дуулгалаа.
 
Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө. Хуралай, МСҮТ-ийн захирал Х.Нуркен болон БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын гэргий хатагтай Айла Атеш, ТИКА-ийн Улаанбаатар дахь дэд координатор ноён Огуз Шэнбаш, ТИКА-ийн Монголыг хариуцсан мэргэжилтэн хатагтай Башак Шимшэк болон ТИКА-ийн орчуулагч хатагтай Зейнелийн Бибигүл нар оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1211
471 / 39%
391 / 32%
166 / 14%
183 / 15%