Нутгийн өөрөө удирдах
байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, тухайн нутаг
дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын аливаа
асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж байгаа эсэхэд үнэлэлт
дүгнэлт өгч, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь
дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Толбо, Дэлүүн, 04 дүгээр сарын 11-ний өдөр Алтанцөгц, Баяннуур сумын ИТХ-ын дотоод ажлыг шалган зааварчилж, үнэлгээ, зөвлөгөө өгч
ажиллав.
Тус
сумдын ИТХ-ын дотоод ажлыг шалган зааварчилж, үнэлгээ, зөвлөгөө өгөх
ажилд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын
албаны дарга А.Серикболат, ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ахлах
ажилтан М.Баршагүл нар оролцлоо.
