Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАРУУН БҮС НУТАГТ ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИХ НЬ СЭДЭВТ ХОЁРДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2017-04-12

Уг зөвлөгөөнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Баруун бүс нутагт нэмүү өртөг бий болгох  үйл ажиллагааг дэмжих  төслийн багийн ахлагч Кристофер Ландон Лейн, МҮХАҮТ-ийн дарга М.Оюунчимэг, Үндэсний хөгжлийн агентлагийн  салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Намжилмаа, ХХААХҮЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Хишигжаргал, БОАЖ-ын сайдын аялал жуулчлалын  бодлогын зөвлөх Д.Гансүх болон Баруун аймгуудын Засаг дарга, Хурлын нарийн бичгийн дарга нар оролцлоо.
 Зөвлөгөөний  үеэр илтгэл тавьсан  Баруун аймгуудын Засаг дарга нар өөрсдийн нутгийнхаа онцлогтой уялдуулан тэнд мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэр, ашигт малтмал, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар танилцууллаа.
Дашрамд дурдахад Баруун бүсийн анхдугаар зөвлөгөөн  өнгөрсөн жилийн 10 дугаар сард Ховд аймагт зохион байгуулагдсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%