Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан өнөөдөр "Дарын" сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд "Хүний эрх, эрх чөлөө" сэдэвт уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
Уулзалтад "Дарын" сургуулийн нийгмийн ухааны чиглэлээр сонгон суралцаж байгаа 12 дугаар ангийн 50 гаруй сурагчид оролцож өөрсдийн бодол санаагаа хуваалцсан байна.
