Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сургалт амжилттай болж өндөрлөлөө

2017-04-07

Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран “Захиргааны Ерөнхий хууль”, “Цахим хэлэлцүүлэгийн систем буюу парламент.мн-ны танилцуулга” сэдвээр сургалт зохион байгуулав. 
Сургалтанд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нар болон, ажлын албаны ажилтан нийт 24 хүн хамрагдав.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн М.Нямсүрэн нар “Захиргааны Ерөнхий хууль” сэдвээр Хурлын ажлын албаны ажилтан Т.Гантулга “Цахим хэлэлцүүлэгийн систем буюу http://forum.parliament.mn/ -ны танилцуулга” сэдвээр тус тус танхимын сургалтыг зохион байгуулсан нь шинэ тутам эмхлэн зохион байгуулагдсан аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан нарын хувьд ихээхэн ач холбогдолтой болсон юм. 
Цахим хэлэлцүүлэгийн систем буюу парламент.мн гэдэг нь хэрэглэгчдийн хувьд ойлгоход энгийн, ашиглахад хялбар, интернэт хэрэглээ, технологийн хөгжилд суурилсан Хууль санаачлагчидтай цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүй, өөрт хэрэгтэй хууль, шийдвэр, бусад мэдээллийг нэг дороос харах, боломжийг олгодог вэб сайт юм.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%