Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хороо хуралдлаа

2017-04-06

          Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хороо 2017 оны 04-р сарын 06-ны өдөр иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанаар Цэцэгжүүлэлтийн албаны 2017 оны ажлын төлөвлөгөө, Хог хаягдлын үйлчилгээний хураамж, хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, түүний төлбөр хураамжийг төвлөрүүлэх, хяналт тавих журам батлах, дүүргийн тусгай хамгаалалтад авсан газрыг цуцлах, аймаг нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийн зургийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд давхардал маргаантай байгаа асуудлыг шийдвэрлүүлэх талаар Газрын албаны мэдээлэл саналыг хэлэлцэн ажлын хорооны дүгнэлт гаргаж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
       Тус хуралдаанаар хэлэлцсэн дүүргийн хилийн цэсийн маргаантай асуудлыг шийдвэрлүүлэх саналыг Нийслэлийн газрын албаны даргын 2017 оны 01-р сарын 19-ний өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийн зургийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэгт хүргүүлсэн.


                                         НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%