Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ДЭЛҮҮН СУМЫН БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН БАГШИЙН БҮТЭЭЛ НЬЮ-ЙОРК ХОТНОО ҮЗЭСГЭЛЭНД ТАВИГДАНА

2017-04-06

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын бүрэн дунд сургуулийн дүрслэх урлагийн багш, зураач Д.Солтаншарип сүүлийн 2 жилийн турш зурсан зурагнуудаа онлайн үзэсгэлэнгүүдэд тууштай илгээж байсны үр дүнд Нью-Йорк хотноо зохиогдох “Мөрөөдөл ба бодол” нэртэй дүрслэх урлагийн үзэсгэлэнд бүтээлээ тавин, өөрийн биеэр оролцох урилга хүлээн авчээ.

Тус үзэсгэлэнг “Нью-Йорк реализм” дүрслэх урлагийн студи энэ сарын 16-23-ны өдрүүдэд Нью–Йорк хотын “Баруун хүрээлэнгийн урлагийн галерей”-д зохион байгуулах ба Д.Солтаншарипийн илгээсэн нийт 6 бүтээл дундаас 2-ыг нь сонгон авч тус үзэсгэлэнд тавих гэнэ.

Зураач багш Д.Солтаншарип саяхан аймгийн хэмжээнд зохиогдсон Улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцож, дүрслэх урлагийн төрөлд аймгийн багш нарын дунд алтан медаль хүртжээ. 1995-оноос зураач болох гараагаа эхэлсэн Д.Солтаншарип нь одоогоор голцуу казах үндэстний соёл, ёс заншлыг харуулсан бүтээлүүд туурвидаг  байна. Тэрээр Ховд их сургуулийг Шугам зургийн багш мэргэжлээр төгсжээ.



http://www.montsame.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%