Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2017-04-04

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд Стандартчилал хэмжил зүйн газрын ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэбаяр “Чанарын менежментийн тогтолцоо-МNS ISO 9001:2016 стандартын үндсэн шаардлага” сэдвийн хүрээнд хоёр өдрийн сургалт явуулж байна.

Тус сургалтад Баян-Өлгий, Ховд, Увс аймгаас төрийн байгууллагуудын төлөөлөл ирж оролцож байна.
Өнөөдрийн сургалтад хамрагдсан хүмүүс Стандартыг хэрэгжүүлэх ач холбогдол, дүрэм журам, Чанарын менежментийн тогтолцоог удирдах аргууд, хэрэгжүүлэх зарчим, тавигдах шаардлага зэрэг онол практик хосолсон суурь ойлголтын талаар мэдээлэлтэй болно.

Хэрэв байгууллагууд энэ стандартыг мөрдлөгөө болгож тухайн байгууллагад нэвтрүүлсэн тохиолдолд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бий болгож, ажиллагсдын бүтээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанараа сайжруулах бүрэн боломжтой.

Энэхүү сургалт нь 2017 оны 04-р сарын 04-05 өдрүүдэд зохион байгуулагдах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%