Өнөөдөр Монголын Скаутын холбооны Ази Номхон Далайн бүсийн 31-р Жемборийн Олон нийттэй харилцах хорооны дарга Г.Ариунчулуун тэргүүтэй хүмүүс аймгийн Засаг дарга А.Гылымхантай уулзалт хийж санал солилцлоо.
Уулзалтын үеэр Азийн хэмжээнд 4 жилд нэг удаа болдог Олон улсын скаунтуудын /Жембори/ майханд цугларалтын арга хэмжээнд манай аймгаас 11-17 насны хүүхэд залуусыг оролцуулах талаар ярилцлаа.
Тус арга хэмжээнд нийт гадаад дотоодын 6000 мянган хүүхэд залуучууд оролцох бөгөөд аймаг тус бүрээс 80 гаруй хүүхэд залуучууд оролцох боломжтой юм.
Энэхүү арга хэмжээнд оролцсон хүүхэд залуучуудад дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийнхэнтэйгээ нэг хотхонд байрлах, нэг бүжгийн талбайд бүжиглэх, тэдэнтэй харилцан ярилцах, багаар ажиллах, гадаад хэлний мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, цаашид байнга харилцаа холбоотой байх боломж үүснэ.
Мөн 50 гаруй орны төрийн далбаа намирч 6000 мянган хүүхэд залуучууд нэг дор цугларч Үндэсний онцлогийг харуулсан шоу үзүүлбэр, ёслолын ажиллагаа, галын наадам, Жембор буюу Майханд цугларалтын нээлт, хаалтын ажиллагаанд хамт байж дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхэд залуучуудын урлагийн гайхамшигт тоглолтуудыг үзэж сонирхох болно.
Харин аймгийн Засаг дарга А.Гылымхан бид аль болох тус арга хэмжээнд хүүхдүүдийг ихээр оролцуулах тал дээр анхаарч, тусалж дэмжих ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
