Өнгөрсөн 3-р сарын сүүлчээр “Олимпын таеквондогийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах” тэмцээн болон “Дэлхийн Хошой аварга, Ази тивийн аварга, олон улсын хэмжээний мастер Кенеесарын СЕЙТХАН”-ны нэрэмжит улсын аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээн Улаанбаатар хотод тус тус зохион байгуулагдсан билээ.
Уг тэмцээнд Баян-Өлгий аймгаас 15 тамирчин оролцож 3 алт, 3 мөнгө, 11 хүрэл нийт Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 17-н медаль хүртсэн байна.
Алтан медаль.
1. Х.Темирбек /45кг/
2. Х.Айжлдыз /58кг/
3. Х.Жандос /57кг/ Спортын мастер зэрэгтэй болсон.
Мөнгөн медаль.
1. Б.Ахмарал /44кг/
2. С.Саранчимэг /72кг/
3. А.Жанбота /63кг/
Хүрэл медаль.
1. Ч.Жанибек /55кг/
2. Б.Олжас /69кг/
3. А.Асемхан /64кг/
4. А.Үмит /70кг/
5. Т.Сидней /51кг/
6. Х.Манчук /69кг/
7. Б.Ашим /51кг/
8. Т.Дарига /58кг/ Тэмцээн тус бүрээс 2 хүрэл медаль хүртсэн
9. Е.Анар /45кг/ Тэмцээн тус бүрээс 2 хүрэл медаль хүртсэн
Энэхүү медаль хүртсэн тамирчдыг Аймгийн Засаг дарга А.Гылымхан хүлээн авч баяр хүргэн цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
