Өнөөдөр улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яамны тээвэр зохицуулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантулга, Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, Авто тээврийн үндэсний төвийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос болон аймгийн удирдлагууд, аймгийн авто тээврийн үндэсний төвийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
