Казах түмний "Наурыз"-ын баярыг тохиолдуулан аж үйлдвэр, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Баян-Өлгий аймгийн 65 иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар төрийн одон медалиар шагнасан юм.
Энэхүү Төрийн одон, медалыг “Наурыз”-ын баярын хурлын үеэр Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Г.Солтан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын, захиргааны албаны дарга Ч.Мөнхбат аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар гардуулж өглөө.
