Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН УДИРДЛАГУУД БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД СУРЕШ БАБУГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-03-23

Өнөөдөр аймгийн удирдлагууд бүгд найрамдах Энэтхэг улсаас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд суреш бабуг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Уулзалтын үеэр хамтын ажиллагаа, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн чигэлээр олон асуудлуудыг ярилцаж хэлэлцлээ..

Өнгөрсөн оны 12-р сард аймгийн удирдлагууд Энэтхэг улсаас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд суреш бабутай уулзаж Энэтхэг Улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгээр төрийн албанд 3-5 жил ажилласан, Англи хэлний зохих төвшний мэдлэгтэй төрийн албан хаагчийг тус улсад Англи хэл, болон компьютер, IT инженерийн чиглэлээр 3-6 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар тохиролцоо хийсэн юм үүнийг цаашид ажил хэрэг болгож дээрх шаардлагуудыг хангасан сурах хүсэлтэй залуусыг тус улсад мэргэжилээ дээшлүүлэхэд тусалж дэмжиж ажиллахаар тохиролцов.

Мөн Наурыз-ын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт ирсэн хүндэт зочин, Энэтхэг улсаас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу-д аймгийн удирдлагууд Казах үндэсний дээл "Шапан" өмсүүлж хүндэтгэл үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%