Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨЛГИЙЧҮҮД "НАУРЫЗ"-ЫН БАЯРАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

2017-03-23

"Наурыз"-ын баярын арга хэмжээнд Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн УИХ-ын гишүүн Х.Баделхан Г.Солтан Турк улсын Сафранболу хотын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.

Баярын нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга А.Гылымхан хийж, Монгол улсын өнцөг булан бүрт суугаа нийт Казах иргэддээ болон нутгийн зон олондоо "Наурыз"-ын баярын мэндийг хүргэж шинэ ондоо эрүүл энх, айл бүхэн аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.

Энэхүү Наурыз-ын баярын үеэр аймгийн төв талбайд анх удаа 1000 домборчин тоглож, 100 бүргэдчин бүргэдээ гар дээрээ өргөн бүжиглэв.

Мөн албан байгууллагуудын Казах үндэсний уламжлалт ёс заншлыг харуулсан баярын парад боллоо.

Наурыз-ын баярын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүс оролцох ёстой байсан боловч цаг агаарын нөхцөл байдлын улмаас шалтгаалан оролцож чадаагүй юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%