Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Монгол алтай нурууны улсын тусгай хамгаалалтын захиргаа, Хар нуур Ховд голын сав газрын захиргаа, Ус цаг уур очин шинжилгээний алба, Дэлхийн байгаль хамгаалах сан, Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль хамтран “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан аймгийн төв талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа.
