Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НАУРЫЗЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

2017-03-20

Монгол Улсад аж төрөн сууж буй нийт казах иргэд, Баян-Өлгийчүүд Та бүхэндээ өв уламжлал,  ёс заншлаа дээдлэн тэмдэглэж ирсэн Наурызын баярын халуун мэндийг хүргэе.

Наурызын баярын өлзий билэгтэй энэ өдөр өтгөс буурлуудынхаа сургаал үгийг сонсож, үр ач нараа тойруулан, өнгөрч буй жилийнхээ ололт, амжилтыг дүгнэн ярилцаж, ирж буй оноо бэлэгшээн угтдаг билээ.

Үндэсний соёл, эв нэгдлийн илэрхийлэл болсон энэхүү баярын өдөр казах түмний омогшил, бахархал улам ихээр төрж, ирээдүйг угтах эрч хүчээр сэлбэгддэг юм.

Казахын ард түмэн Монгол Улсын тусгаар тогтнол,  хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсаар ирсэн. Эх орондоо нэр хүндтэй   эрдэм боловсролтой, бүтээн туурвисан олон алдартнуудаа бахархан хүндэтгэж, үлгэрлэн дууриаж байдаг билээ.

Казах түмэн маань оюунлаг ухаан, уйгагүй хөдөлмөр, авьяас бэлэгээ дээдлэн, үр хойч үеэ хүмүүжүүлэх, орон нутгаа хөгжүүлэх, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахын тулд идэвх санаачлагатай ажиллаж байна.

Хүний хөгжлийг нэн тэргүүнд тавьж, ажлын байрыг  нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, нийгмийн халамж үйлчилгээг эзэнд хүргэх зэрэг цогц бодлогын хүрээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал зорилгоо тодорхойлон ажиллаж байна.

Бид  Өлгий нутгаа хөгжүүлэхийн төлөө ихийг бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна.  Та бүхэн биднийг дэмжин хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье.

Энэхүү билэгт  сайн өдөр халуун бүлээрээ цугларч, хэл соёл, өв уламжлалаа дээдлэн учран золгож буй казах түмэндээ ажил үйлс, амьдрал нь  Алтай таван богд шигээ сүндэрлэж, эрүүл энх,  аз жаргалтай байхын  өлзий дүүрэн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Баурыжан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%