Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бауыржаны санаачилгаар ард иргэд болон залуучуудад эх оронч сэтгэлгээ төлөвшүүлэх зорилгоор Өлгий хотын "Дружба" ууланд залсан Монгол төрийн Соёмбын нээлт өнөөдөр буюу Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ойн баярын өдөр боллоо.
Монгол төрийн Соёмбын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Прокурорын газар, Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, Хилийн 0165, 0285 дугаар анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг байгууллагууд оролцлоо.
Түүнчлэн Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, Хошууч генерал Ц.Сэргэлэнгийн 300 тоот тушаалаар Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бауыржаныг Монгол улсын “ХИЛИЙН ТӨЛӨӨ” тэмдгээр шагнав.
Энэхүү үйл ажиллагаанд гар бие оролцсон нийт бие бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нэрийн өмнөөс болон аймгийн нийт ард иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.