Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас сумдын удирдлагууд болон улсын байцаагчдын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөний нээлтэнд аймгийн удирдлагууд оролцлоо. Тус арга хэмжээний нээлтэнд үг хэлсэн аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан ард иргэдийг байгалийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг МХГ-ын улсын байцаагчид түлхүү зохион байгуулах шаардлагатай талаар дурьдлаа.
Сургалт зөвлөгөөний зорилго нь:Сумдын удирдлагууд болон улсын байцаагч нарт мэргэжлийн хяналт шалгалттай холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгөх сургах, ур чадварыг нь дээшлүүлэх, харилцан мэдээлэл туршлага солилцох Байгаль орчны хяналтын болон Мал эмнэлгийн улсын байцаагчдын 2016 оны хамтран ажиллах гэрээг дүгнэж 2017 оны гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулахад оршиж байна.
