Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЯПОН УЛСАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАЖ АЖИЛЛУУЛАХ ТАЛААР "ЭРХЭМ УЯНГА" ХХК-НЫ ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ САНАЛ СОЛИЛЦОВ

2017-03-10

Одоогоор Монголд Япон улс руу дадлагажигч ажиллах хүч гаргах Хөдөлмөр Нийгэм Хамгааллын яамд бүртгэлтэй, тусгай зөвшөөрөлтэй 44 байгууллага байгаа ба үүний нэг нь "Эрхэм Уянга"ХХК юм.

Тус байгууллага нь 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Япон улсад ажиллаж амьдрах сонирхолтой иргэдийг Хөдөлмөрийн яамтай гэрээ байгуулсны дагуу хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, оёдол, барилга, мужаан, арматурчин зэрэг мэргэжлүүдээр зургаан сарын хугацаанд дадлагажих сургалтанд хамруулж ажиллах хүч гаргаж байна.
Анхан шатны хэлний бэлтгэлд хамрагдсан иргэд H 5 гэсэн үнэлгээ авсан тохиолдолд заавал зургаан сар хүлээлгүйгээр Японы талын тавьсан шаардлагыг хангаж байвал хугацаанаасаа өмнө нь явах боломжтой” юм байна.

Ажил хийх сонирхолтой хүмүүс дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: 
- Япон хэлний анхан шатны бэлтгэлд хамрагдаж Н 5 гэсэн үнэлгээ авсан бол
- Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх/ Заавал хамрагдах хуурамчаар бүрдүүлээгүй байх/
- Харилцааны соёл
- Мэргэжлийн ур чадвар /тухайн ажлыг хийж чадах эсэх/
Эхний ээлжинд Дадлагажих сургалт, хэлний бэлтгэл замын буюу онгоцны тийзний зардал, тэнд очиж байрлах байрны түрээс цахилгаан, хоолны зардал орж нийтдээ таван /5.0/ сая төгрөг шаардлагатай. Харин Япон улсаас сард авах цалин нь монгол төгрөгөөр 4.0 -4.5 сая байна. Ажиллах хугацаандаа Монгол улсад хууль ёсоороо нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөнө.

Хэрэв Япон улсад ажил хийх сонирхолтой дээрх шаардлагуудыг хангасан иргэн байвал 88771013 утасаар, эсвэл erkhrmuyanga1@gmail.com гэсэн цахим хаягаар холбогдоно уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%