Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2017-03-09

Эрүүл мэндийн яамнаас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн Засаг даргын шийдвэрээр 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, харилцаа, хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлаж аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, харилцаа хариуцлагыг дээшлүүлэх жил” сэдэвт эмнэлгийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга А.Гылымхан хийж, зөвлөгөөний нээлтэнд оролцсон аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан  сумдын удирдлагууд  болон эрүүл мэндийн төвийн дарга нарын хариуцлагыг дээшлүүлэх талаар дурьдлаа. 

Аймгийн Засаг дарга А.Гылымхан эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээ, хийх алхам, төр засгийн баримталж буй бодлого, тус салбарын үйлчилгээний чанар хүртээмж, ажилтан алба хаагч нарын харилцааны соёлын талаар мэдээлэл хийж зарим учир дутагдалтай асуудлуудыг засаж залруулан, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

Уг зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлтийн хорооны гишүүд, эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, сумдын Засаг дарга, сум дундын эрүүл мэндийн төвүүдийн эрхлэгч, Сансар сувилал, Зооноз өвчин судлалын төв, Ортой эмнэлгүүд, Эм ханган нийлүүлэх төв, Эмийн холбоо, Шүүдний эмнэлгүүдийн төлөөллүүд оролцож байна.

Манай аймагийн Эрүүл мэндийн салбарын судалгаануудыг авч үзвэл.
Эрүүл мэндийн газрын харъяа байгууллагууд:
• Нэгдсэн эмнэлэг 
• Сум дундын эмнэлэг 3
• Сум, тосгоны ЭМТ 11
• Багийн ЭМТ 5 
• Өрхийн ЭМТ 4 
• Сансар халамжийн эмнэлэг
• Зоонозын өвчин судлалын төв 
Хувийн байгууллага
• Эмийн сан 23,
• Эм ханган нийлүүлэх байгууллага 3,
• ортой эмнэлэг 5,
• үүдэн эмнэлэг 8
Сум тус бүр Эмийн эргэлтийн сантай, Дэлүүн, Цэнгэл сумууд хувийн эмийн сантай
ЭМГ нь 58 харъяа байгууллагатай.

Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээүзүүлэх байгууллага 18. Үүнээс сум дундын эмнэлэг 3, сумын эрүүл мэндийн төв 9, баг, тосгоны эрүүл мэндийн төв 2, өрхийн эрүүл мэндийн төв 4.
Эрүүл мэндийн салбарын нийт 1155 эмч, ажилчид аймгийн 102 мянган хүн амд эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үзүүлэн ажиллаж байна. Нийт их эмчийн 62% нь нарийн мэргэжил эзэмшсэн юм. 2016 оны байдлаар Нийт аймгийн хэмжээнд 16 эмнэлгийн эмч нарыг тусгай нарийн мэргэжлийн, сургалтанд хамруулсан боловч өрхийн эмнэлгүүд нарийн мэргэжлийн эмч нараар хангагдаагүй байна..

Зөвлөгөөн 2017 оны 03 дугаар сарын 9-10 өдрүүдэд зохион байгуулагдах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%