Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2017-02-25

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал одон медаль, салбар яамд болон аймгийн Засаг даргын шагналаар шагнагдсан хүмүүсийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2017.02.25/ аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. 
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Төсөл, хөтөлбөрийн удирдагч, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн Засаг даргын зөвлөх М.Бас-Эрдэнэ, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Ц.Баярхүү, П.Гэрэлбаатар, М.Энхтөр, Б.Тэгшжаргал, Б.Мөнх-Оргил, Т.Доржоо, З.Гэрэлт-Од, С.Батмөнх нар оролцож, шагналыг гардууллаа.

17 дугаар жарны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан төр захиргаа, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, барилга, худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, газар тариалан болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн дэд шагнал одон, медалиар шагналаа.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 3, “Алтан гадас одон”-оор 20, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 14, “Цэргийн гавьяаны одон”-оор 4, “Цэргийн хүндэт медаль” 1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”-аар 2, Эрүүл мэндийн яамны “ Эрүүлийг Хамгаалахын Тэргүүний ажилтан” 13, Эрүүл мэндийн яамны “ ЖУУХ БИЧИГ”-ээр 5, Монгол улсын Уул уурхайн яамны “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг 3, Монгол улсын Уул уурхайн яамны “Жуух бичиг” 1, “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан “ цол тэмдэгээр 2, “Аймгийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр 77, Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 28, “Аймгийн аварга малчин” цол, тэмдэгээр 21, “Аймгийн аварга тариаланч” цол, тэмдэгээр 3 иргэн тус тус шагнагдлаа.
Төр засгийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, 2016 оны үйл ажиллагаагаараа тэргүүлсэн сумд, агентлагуудыг аймгийн Засаг даргын захирамжаар шалгаруулсан.
“Аймгийн тэргүүний сум”-аар:
-Тэргүүн байр: У.Ганхуяг даргатай Хөлөнбуйр сум 
-Хоёрдугаар байр: П.Мөнхтөр даргатай Хэрлэн сум, П.Гунгаацэрэн даргатай Баянтүмэн сум 
-Гуравдугаар байр: Н.Гүррагчаа даргатай Сэргэлэн сум, З.Гэрэлт-Од даргатай Чулуунхороот сум тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

“Аймгийн тэргүүний агентлаг”-аар
Тэргүүн байр– А.Нансалмаа даргатай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 
Дэд байр – Б.Саранчимэг даргатай Санхүүгийн хяналт, аудитын алба, 
Дэд байр – О.Байгалмаа даргатай Боловсрол, соёл, урлагийн газар 
Гутгаар байр С.Бямбарагчаа даргатай Татварын хэлтэс 
Гутгаар байрыг – Б.Чимэддорж даргатай Биеийн тамир, спортын газар тус тус шалгарлаа.

Засаг захиргааны анхан шатны нэгж болох “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд болзолт уралдааны шалгуур үзүүлэлтийг хангасан багийг аймгийн Засаг даргын 2017 оны А/68 дугаар захирамжаар “Аймгийн Тэргүүний баг”-аар шалгарууллаа.
-Аймгийн төвийн тэргүүний багаар: Д.Энхтуяа даргатай Хэрлэн сумын 9 дүгээр баг 
-Сумын төвийн тэргүүний багаар: Ө.Отгонбаатар даргатай Матад сумын Түмэнхаан баг 
-Хөдөөгийн тэргүүний багаар: М.Дэлгэрмаа даргатай Цагаан-Овоо сумын Баянгол баг, Ч.Ууганбаатар даргатай Чойбалсан сумын Сүмбэр баг шалгарлаа. 
Аймгийн “Тэргүүний хамт олон”-оор:
- Л.Саранцэцэг эрхлэгчтэй Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг 
- Х.Нарантуяа эрхлэгчтэй Хэрлэн сумын 14 дүгээр цэцэрлэг 
- Т.Оюунаа эрхлэгчтэй Хэрлэн сумын “Сэргэлэн багачууд” цэцэрлэг тус тус шалгарлаа.
Эрүүл мэндийг дэмжигч байгууллага
2017 оны “Нийгмийн эрүүл мэнд- анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ” зорилтот жилийн хүрээнд Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг шалгаруулах болзол, журмын дагуу үнэлгээний баг Хэрлэн сумын 1,2,4,6 дугаар цэцэрлэгүүдэд үнэлгээ хийж шалгаруулахад 2 байгууллага зэрэг ахиулж, 2 байгууллага шинээр орсон. Үүнд:
• Хэрлэн сумын 6 дугаар цэцэрлэг 2 дугаар зэрэг
• Хэрлэн сумын 1 дүгээр цэцэрлэг 2 дугаар зэрэг
• Хэрлэн сумын 2 дугаар цэцэрлэг 2 дугаар зэрэг
• Хэрлэн сумын 4 дүгээр цэцэрлэг 3 дугаар зэргийн гэрчилгээг хангасан байна.












ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4194
2880 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%