Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 2,5 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ивээл дор "Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга зам" сэдэвт аймгийн нэгдсэн зөвлөгөөн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 13.30 цагт аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагуудын алба хаагчид, тус аймагт үйл ажиллагаа явуулж буй жолооны сургуулиуд, албан журмын даатгагчдын холбоо, иргэдийн төлөөлөл оролцов.
Аймгийн нэгдсэн зөвлөгөөний зорилго нь ард иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол, зөрчлийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагч, боловсролын ажилтны хариуцлагыг дээшлүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу аймаг, сум, багийн иргэдийн хурал, засаг дарга нарын эрх үүргийг нэмэгдүүлэхэд оршино.