Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

САМБО БАРИЛДААНЫ 2017 ОНЫ НАСАНД ХҮРЭГЧДИЙН МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АЙМГИЙН АРСЛАН Б.СЕРИК АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-02-17

Өнөөдөр болсон бөхийн самбо барилдааны 2017 оны насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" Спорт хороо 439-р анги, "Онлайн Ложистик" ХХК, "Таван Богдын Бүргэдүүд" дэвжээний бөх, Самбо бөхийн мастер, Жудо бөхийн ОУХМ, Сумо бөхийн сонирхогчдын Дэлхийн аварга, аймгийн уран барилдаант арслан Б.Серик -100 кг жинд барилдаж АЛТАН медаль хүртлээ.

Арслан 2011, 2012, 2013 оны өсвөрийн Самбо бөхийн аварга, 2016 оны самбо бөхийн оюутны аварга, World sambo shampionships тэмцээнд 2 удаа тус тус хүрэл медальт, 2015, 2017 онуудад Самбо бөхийн УАШТ-ний аваргын Алтан медалийг тус тус хүртэж байна.

Арсланд Баян-Өлгий аймгийн нийт ард иргэдийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

Эх сурвалж: "Таван Богдын Бүргэдүүд" дэвжээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%