Улсын Их хурлын гишүүн Г.Солтан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Аймгийн Засаг дарга А.Гылымхан, АИТХ-ын төлөөлөгч бөгөөд Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Т.Серикжан, ХХААГ-ын дарга Б.Ерболат болон тус сумын удирдлагуудтай хамт иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Солтан 2016 онд УИХ-ын намрын чуулганаар батлагдан гарсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгсөн бол ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хөдөө аж ахуйн салбарт хийгдэж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулга хийж тус сумаас төрөн гарсан "Улсын аварга малчин" Табысбекийн Семсерийн шагналыг гардуулан өглөө.
Аймгийн Засаг дарга А.Гылымхан Засаг даргаар томилогдсоноос хойш хийсэн ажлаа ард иргэдийн өмнө тайлагнаж цаашид төр засгийн баримталж буй бодлого, шийдвэрийн талаар болон УИХ-ын дарга М.Энхболд манай аймагт ажилласан зорилго, орон нутагт хийгдэхээр шийдвэрлэгдсэн үйл ажиллагааны тухай мэдээлэл өглөө.
