Аймгийн ИТХ, ЗДТГ-аас сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон мэргэжилтнүүдэд зориулж сургалт зохион байгууллаа.
Тус сургалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан сумдын ИТХ-ын дарга нартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд сум, багийн нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх, хууль тогтоомжын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн оролцоонд тулгуурласан ил тод, нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргах үүднээс аймгийн ИТХ-ын дарга, сумдын Хурлын дарга нар хамтран ажиллахаар тохирч уг санамж бичгийг байгуулж байна.
