Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ивээл дор зохион байгуулагдах гэж буй "Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга зам" сэдэвт аймгийн нэгдсэн зөвлөгөөн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 13.30 цагт аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулагдана.
Аймгийн нэгдсэн зөвлөгөөний зорилго нь ард иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол, зөрчлийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагч, боловсролын ажилтны хариуцлагыг дээшлүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу аймаг, сум, багийн иргэдийн хурал, засаг дарга нарын эрх үүргийг нэмэгдүүлэхэд оршино.