Тус төв нь Хөгжлийн бэрхшээлтэй нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг сэргээн засах, нийгэмшүүлэх, боловсрол олгохтой холбоотой үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой бөгөөд Анх 2014 онд Ш.Мөнхцэцэг Х.Нургүл багш нарын санаачилгаар "Хүн хүнээ хайрлах, Хүнлэг сэтгэлийг эрхэмлэе" уриан дор байгуулагдсан байна.
Энэхүү танхимыг МУ-д суугаа АНУ-ын элчин сайдын яамны санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэн өргөжүүлж нээж байгаа ба цаашид тус төвийг 5-хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байгаагаа багш нар нь онцлон дурдлаа.
Мөн Аймгийн Засаг дарга А.Гылымхан төр засгийн баримталж буй бодлого шийдвэрийн талаар танилцуулж, ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус иргэний нийгмийн байгууллагатай хамтран нэгдэж, эмзэг бүлгийн хүүхдүүдийн нийт тоон судалгааг гаргаж, хуваарь гарган бүрэн хамруулах талаар анхаарч ажиллахыг санал болголоо.
"Бүлдиршин дабылы клуб"-ын шинэ танхим нь ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хичээлийн А байрны 207 тоот танхимд нээгдсэн болно.
