Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НОВОСИБИРСКЭД СУРАЛЦАХ ОЮУТНЫ ЭЛСЭЛТ ГУРАВДУГААР САРД БОЛНО

2017-02-12

ОХУ-ын Новосибирскийн Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Андрей Викторович Герман Улсын Берлиний их сургууль дахь түнштэйгээ хамт манай аймагт ирж аймгийн удирдлагуудтай болон бусад албаны хүмүүстэй уулзав. 

Уулзалтын үеэр Баян-Өлгий аймгийн оюутнуудыг хөнгөлөлттэй байдлаар тус сургуульд суралцуулахаар болов.

Тэд шинэ элсэлтийг ирэх гуравдугаар сард хийхээр төлөвлөж байгаа бөгөөд аймгийн «Дарын» цогцолбор сургуулийн Орос хэлний сургалтын төв энэхүү элсэлтийг зохион байгуулах юм байна. 

Новосибирскийн хөдөө аж ахуйн их сургуульд одоо тус аймгийн 50 гаруй оюутан суралцаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%