Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ 2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

2017-02-09

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2017 оны   01 дүгээр сард   2 удаа хуралдаж,  8 асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг баталж, Мал хулгайлах гэмт хэрэгтэй  тэмцэх дэд хөтөлбөр, Хөрөнгө зарцуулах тухай,  Хөрөнгө акталж, данснаас хасах зэрэг асуудлуудыг  хэлэлцэв. Тэргүүлэгчдийн хуралдаанаас 6 тогтоол гарсан болно.
Аймгийн ИТХ-ын ажлын алба Бугат сумын ИТХ-ын ажлын албаны ажлыг шалган зааварчилж, арга зүйн удирдлагаар ханган  ажиллав.
2017 оны 01-р сарын 05-нй өдөр бүх сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт цахим хуудасны сургалтыг зохион байгуулав.
    Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржаны санаачилгаар зохион байгуулсан харилцаа дуу буюу айтыс 2017 оны 01-р сарын 20-ний өдөр амжилттай болж өнгөрлөө.
    Уг арга  хэмжээг  аймгийн  ИТХ, ЗДТГ, МСНЭ-ийн аймаг дахь салбар, ТВ-4 телевиз  хамтран зохион байгуулав.
Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржаны санаачилгаар 2017 оны 01-р сарын 27-ний өдөр  "Эргэн дурсахуй" цэнгээнт бүжгийн нээлтийн арга хэмжээ аймгийн "Жалын" соёл үйлчилгээний     төвд боллоо.  Энэхүү арга     хэмжээг аймгийн ИТХ, аймгийн Улаан загалмайн хороо, Монголын гэр  бүлийн  сайн  сайхны  төлөө  нийгэмлэгийн  аймаг  дахь      салбараас хамтран зохион байгуулж байна.

    Цэнгээнт бүжгийн зорилго нь иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа.  Цэнгээнт бүжиг 7 хоног бүрийн Баасан гарагийн 18-21 цаг хүртэл тогтмол явагдах бөгөөд 35-аас дээш насныханд зориулагдсан юм.
УИХ-ын Тамгын газар, Щвейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төсөл болон түүний дараагийн шат  “Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2017 оны 01 дугаар сарын 24-29-ний  өдрүүдэд  сумын  ИТХ-ын төлөөлөгчдийн суурь сургалт амжилттай зохион байгуулав.
Мөн 2017 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн хуралдаанаар “2016 оны Эхийн эндэгдэл, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн талаарх”   аймгийн Эрүүл мэндийн газрын даргын мэдээллийг хэлэлцлээ.
Аймгийн ГХУСАЗЗ-ийн ажлаас:
    Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, хуралдаанаар 2016 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шалтгаан, нөхцөл, цаашид анхаарах асуудал. 2017 оны аймгийн ГХУСАЗСЗөвлөлийн төлөвлөгөө зэргийг тус тус хэлэлцэн баталлаа.

Àймгийн ИТХ-д иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс   51 àëáàí  бичиг,  86 єргєдєл хїсэлт ирсэн бєгєєд ихэнх ажил хүсэх өргөдөл байна. Аймгийн ИТХ-аас  46 óäàà албан бичиг явуулж, иргэдийн биечлэн болон бичгээр ºãñºí єргєдєл хїсэлтийг холбогдох газарт уламжилж, шийдвэрлэх боломжтой асуудлыг тухай бїрт нь шийдвэрлэсэн байна
Аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдээс гарсан шийдвэр, зохион байгуулсан ажлыг bayan-olgii.khural.mn цахим хуудсаар тогтмол сурталчлав. Цаг үеийн асуудлаар 45 мэдээ мэдээлэл оруулав.

ÀÉÌÃÈÉÍ ÈÒÕ-ÛÍ
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ÀÆËÛÍ АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%