Аймгийн ЗДТГ, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, «Адра-Монгол» ОУБ-ын Баян-Өлгий аймаг дахь салбараас хамтран хөдөө аж ахуйн мэргэжилтний зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Уг зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар оролцож, үг хэллээ. Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан малчдын зуслан, намаржаанд буух хугацааг нь зөв зохицуулах, уулын хадлан болон голын ой сав газрын хадлангийн ажлыг эхлэх хугацааг нь тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавих, хэсэг талбайд хашаа татаж, хадлангийн зориулалтаар ашиглах ажлыг эрчимжүүлэх талаар онцоллоо. Манай аймгийн хэмжээнд малын тоо 2 сая 167 мянгад хүрсэн бол, 2016 оны байдлаар нийт 980,3 га-д тариалалт хийгдэж, 5040,3 тн ургац хурааж авсан байна.
