Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан төрийн бус байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзсан юм. Тус уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн зорилго нь хоёр тал хамтран ажилласнаар нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжих, авлигаас ангид байх хандлагыг нийгмийн бүхий л хүрээнд хэвшүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжихэд оршино. Санамж бичиг байгуулагч талууд нь иргэдийн санал санаачлагыг дэмжих, орон нутгийн хөгжлийг тодорхойлох суурь судалгааг нэгтгэж түүнд үндэслэн орон нутгаа хөгжүүлэх бодлого, шийдвэр гаргах, Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан ИНБ-уудтай хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлнэ.
