Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ОРОН ТООНЫ БУС ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

2017-02-07

Аймгийн ИТХ-ын дэргэдэх орон тооны бус Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг 2017.02.22 өдрийн 12:00 цагаас эхлэн 30 хоногийн хугацаатай цахимаар санал, асуулга авч эхэлнэ.
 
Иргэд та бүхэн аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хаяг http://bayan-olgii.khural.mn/ сайтруу орж санал өгнө.
 
Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу аймгийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх орон тооны бус Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
 
Нэг. Тавигдах шаардлага
Иргэний зөвлөлийн гишүүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан иргэн нэр дэвшинэ.
 
Хоёр. Бүрдүүлэх материал
Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүрээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан иргэн дараах материалыг бүрдүүлж аймгийн ИТХ-ын ажлын албанд 2017.02.21-ны өдрийн дотор ирүүлнэ. 
(Холбоо барих утас: 99428963, 99422188, 88424308, 99427231)
Үүнд: 2.1 Товч намтар /Төрийн албан хаагчийн анкет/
2.2 Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэх хуудас
 
Гурав. Бусад
Иргэний зөвлөлд нэр дэвшсэн иргэдийн жагсаалт, товч намтрыг цахим хуудсаар иргэдэд ил тод тавьж санал авах замаар шалгаруулна.
 

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%