Ард иргэдэд эрүүгийн хууль тогтоомж болон захиргааны зөрчилтэй холбоотой хууль тогтоомжийг сурталчлах, хууль дээдлэх эрх зүйн ухамсар, соёлыг бий болгох, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хуулиа дээдлэе" арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Ажлын хэсгийн ахлагчаар Аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Хавыл
Гишүүдээр Аймгийн ОНОНРТ-ийн дэд дарга А.Нурмухан, Аймгийн ИТХ-ын ГХУСАЗСЗ-ийн ажилтан Х.Маргулан, ХЭЗХ-ийн мэргэжилтэн Ө.Тиянах, Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Еркегүл, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Е.Сауле, Аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Х.Серикбол, "Дербес" телевизийн захирал С.Күмисбек, Нарийн бичгийн даргаар Аймгийн Цагдаагийн газрын ОНХАхлах байцаагч Ж.Жанболат нар ажиллаж байна.
