2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2016 оны эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийн байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын мэдээлэл сонсов. Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаанд аймгийн ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлтийн хорооны гишүүд болон аймгийн ЭМГ-ын хариуцсан мэргэжилтнүүд оролцов. Аймгийн эрүүл мэндийн салбарт цаашид анхаарч ажиллах асуудлын талаар Тэргүүлэгчдээс үүрэг даалгавар өгсөн ба хийж гүйцэтгэсэн ажлын дүнг хариу мэдэгдэхээр болов.
