УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй «Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь» төслийн хүрээнд манай аймгийн 13 сумын төлөөлөгчдийг хамарсан сургалт 6 өдөр явагдаж, 01 дүгээр сарын 29-нд амжилттай өндөрлөлөө. Уг сургалтад сумдын ИТХ-ын 328 төлөөлөгчөөс 298 нь оролцлоо. Дашрамд дурдахад сургалтад оролцсон төлөөлөгчдийн хамгийн залуу нь 27 настай байсан бол хамгийн ахмад нь 69 настай байлаа.
