Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЛЭХ УР ЧАДВАР ЭЗЭМШҮҮЛЭХ, МЭРГЭШҮҮЛЭХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-01-30

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын тус аймаг дахь салбартай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хууль шинэчлэн батлагдаж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан аймгийн төв болон сумдын хамтарсан багийн гишүүдийг чадваржуулах зорилгоор “Хамтарсан баг”, цагдаагийн алба хаагч нарт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэглэх ур чадвар эзэмшүүлэх, мэргэшүүлэх” чиглэлээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Оюунчимэг, ЦЕГ-ын Сургалт дадлагын төвийн ахлах багш, цагдаагийн хошууч, Э.Тэмүүжин нар сургалт явуулж байна.

Сургалтанд багийн засаг дарга, нийгмийн бодлогын түшмэл, өрхийн эмч, хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хүүхдийн байцаагч нар хамрагдаж байгаа болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%